Юнивижн компани интернэт үйлчилгээндээ сарын дата багцын хязгаар тогтоож буйгаа өчигдөр вэбсайтдаа зарлаж, хэрэглэгчдийнхээ бухимдлыг төрүүлээд байгаа юм.
"Ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэхүү өөрчлөлт Юнивижнийн хэрэглэгчдийн 99 хувьд нөлөөлөхгүй, дэлхийн жишгийн дагуу зохистой хэрэглээнд тулгуурлан энэ өөрчлөлтийг хийсэн. Учир нь нэг өрхийн дундаж дата хэрэглээ сарын 49,2GB байдаг аж. Тиймээс үргэлжлүүлэн хэрэглээд үзэхийг хэрэглэгчдэдээ санал болгож байна" гэж тус компанийн мэргэжилтэн хэллээ.