Өчигдөр Швейцарийн Давос хотноо эхэлсэн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийн хамгийн шилдэг улс орнуудын жагсаалтыг Герман улс тэргүүлжээ.
Жагсаалтыг Америкийн "U.S news&world report" сэтгүүлээс аялал жуулчлал ба адал явдал, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, соёлын нөлөөлөл, инноваци, эдийн засгийн өсөлт, түүхэн өв, бизнес эрхлэх орчин, дэлхийд эзлэх байр суурь, амьжиргааны төвшин зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр гаргасан байна.
Германы араас Канад, Их британи, АНУ, Швед улсууд жагсаж эхний таван байрт орсон бол Хятад улс долдугаар байр, ОХУ 24 дүгээр байрт оржээ.