Жил бүр зохион байгуулагддаг сайн үйлсийн “Сэтгэлийн дулаан бэлэглье - 7” аян зохион байгуулагдах гэж байна. Тус аян ирэх сарын 05-ны өдөр болох ба өвлийн хүйтэнд халтиргаа гулгаатай зам, гудамжны хог шороог цэвэрлэж хүнд хүчир ажил хийдэг ТҮК-ний ажилчдийг халуун аарц, хоолоор дайлж, дулаацуулах юм байна.