ОХУ-ын нийслэл Москва хот болон, Санкт-Петербург хотуудад сүүлийн долоо хоногт маш их хэмжээний цас үргэлжлэн орж байна. Бүр бүтэн сар үргэлжлэн орсонтой тэнцэх хэмжээний их цас орж байгаа юм. Үүнээс болж хотуудын зам тээврийн хөдөлгөөн, цахилгаан шугам сүлжээ, нисэх болон төмөр замын хөдөлгөөнд саад учруулж Москва хотын тээврийн газраас иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Олон хүн хувийн автомашинаасаа татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлж байгаа хэдий ч замын хөдөлгөөний ачаалал буурахгүй, иргэд олон цагаар ажлаасаа хоцорч байгаа гэнэ.
Москва хотын гудамж талбайд 60 мянган нийтийн аж ахуйн ажилчин, 18 мянган нэгж техниктэй ажиллаж байна. Тэд орсон цасыг хугацаа алдалгүй цэвэрлэж 24 цагийн турш ажиллаж байгаа юм.