Хэд хоногийн өмнө ЕБС-ын сургуулийн сурагчдын амралтыг сунгахгүй, гуравдугаар улирлын хичээл заасан өдрөө эхэлнэ гэж БСШУ-ны яамнаас мэдэгдсэн билээ.
Харин хүйтний эрч улам чангарч тэр хэрээр агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын 1-5 дугаар ангийн сурагчдын амралтын хугацааг 5 хоногоор сунгах хүсэлтийг салбар яамандаа хүргүүлээд байна.
"Бага, дунд боловсролын тухай хууль"-д зааснаар байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэ, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төв байгууллага өөрчилж болно гэж заасан байдаг.
Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын гаргасан саналыг үндэслэн БСШУ-ны яам шийдвэр гаргах юм. Хэрвээ бага ангийн сурагчдын амралтын хугацааг сунгавал хичээл 2 дугаар сарын 1-ний өдрөөс орно.