Монгол улсын иргэн Б.Бумдэлгэр ясны сийрэгжилтээс сэргийлдэг "Остеопротегерин" гэх уураг нь яснаас гадна хэвлийн аортын судасны цүлхэн үүсгэх эмгэгээс сэргийлдэг болохыг баталсан байна. Мөн тухайн өвчний үүсгэгч эмгэгийг нарийн механизмыг гүнзгий судалж анагаах ухааны шинэ нээлт хийжээ.
Хэвлийн аортын судасны цүлхэн үүсэх өвчин нь ихэвчлэн өндөр настнуудад тохиолддог, үхэлд хүргэх аюултай өвчин юм. Хэвлийн гол судасны цүлхэн урагдах үед маш хүчтэй өвдөлт өгөх лугшилт ихтэй зүйл тэмтрэгдэх чагнахад тэр хэсэгт агшилтын тод шуугиан сонсдох гурвалсан шинж илрэхийн хамт дотуур цус алдалт болдог. Гол судасны урагдлын хэлбэр, ямар эрхтэн рүү урагдсанаас хамаарч хэдэн цагаас хэдэн долоо хоног үргэлжлэх боловч нас баралт өндөр учир цаг алдалгүй оношлон мэс засал хийх шаардлагатай юм.
Тэгвэл монгол хүний уг өвчнөөс урдчилан сэрхийлэх нээлтийн талаар уншина уу