Америкийн агаарын тээврийн "United Airlines", "American Airlines", "Southwest Airlines" болон "Delta" компаниуд их хэмжээний цас орж, цасан шуурга болж байгаагаас агаарын харилцаагаа зогсоож, зарим нь ойрын өдрүүдэд зогсоох төлөвтэй байна.
Тодруулбал Нью- Йорк, Пенсильван, Массачусетс, Хойд Каролина муж мөн Колумбийн нийслэл хотын тойргийн хэдэн мянган нислэгүүдийг цуцалжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас ойрын өдрүүдэд хүчтэй цасан шуурга болж магадгүй ба их хэмжээний цас орсны улмаас 1 тэрбум орчим долларын хохирол учраад байгаа тухай мэдээлжээ.
Мөн их цасны улмаас зүүн муж улсуудад түгжрэл үүсэж, зам тээврийн осол олон тоогоор гарч байгаа гэнэ. Ирэх өдрүүдэд байдал улам дордож болзошгүйг АНУ-ын эрх баригчид иргэддээ анхааруулсаар байна.