Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын амралтыг сунгалаа. Ингэснээр бага ангийн сурагчдын буюу 1-5 дугаар ангийнхны хичээл хоёрдугаар сарын 2-нд эхлэх юм.
БСШУ-ны сайдын 2015 оны А/02 тоот тушаалаар Нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид өвөл 4-5 долоо хоног амардаг болсон.
Тэгвэл энэ удаа дахин долоо хоног нэмж амрах нь ээ.