Сар шиний баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-26-ыг хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд зохион байгуулагдаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарсан цагаан идээ юм байна