Өмнөд Солонгос улсын Гадаад хэргийн яам ерөнхийлөгч Пак Ин Хед Умард Солонгост хориг арга хэмжээ авахыг шаардахаар төлөвлөж буй тайланг хүргүүлжээ, бүр "түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээ" хэмээн тодотгожээ.
Ерөнхийлөгч энэхүү тайланг өнөөдөр хүлээж авсан даруйдаа цөмийн туршилт явуулсантай холбоотойгоор Хойд Солонгос улсад авах "түүхэн дэх хамгийн хатуу хорих арга хэмжээг"-г авах тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг түргэвчлэхээр төлөвлөж байгаа аж.
Хойд Солонгос энэ сарын 6-нд ус төрөгчийн бөмбөг туршсан гэдгээ мэдэгдсэн юм. Хэдийгээр нь энэ нь ус төрөгчийн бөмбөг гэдэг нь эргэлзээтэй боловч дөрөв дэх цөмийн туршилтаа хийсэн гэдэгтэй санал нэг байгаа юм. Тиймээс ч Япон, АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс тус улсад шинээр хориг арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.