"Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсныг баатрын дүрээр мөнхөллөө.
Найман зууны тэртээх өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулсан хүн төрөлхтөнд үеийн үед дамжин үлдэх бодит бүтээн байгуулалт болох “Түмэн хишигтэн” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Улаанбаатар хотоос 53 км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Цонжин болдог"-оос баруун тийш Агуйт уулын энгэр хэмээх түүхэн газар 140 га талбайг хамарсан амралт, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний томоохон төвүүдийг нэгтгэсэн уг цогцолборт Монгол түмний бахархал болсон зоригт эрсийн дүрийг мөнхлөх юм.