Нэгдүгээр сарын 23
- Өнөөдөр бол жилийн 23 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -22 хэмийн хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин эмгэг ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 24.90, юань 305.50, вон 1.66 төгрөг байна.
- “Үндэсний хорооны хурал”-ын бүртгэл 09.00 цагаас “Энх-Орчлон” дээд сургуулийн хурлын танхимд болно.
- Монголын Бүжгийн Спортын Холбооны 15 жилийн ойд зориулсан "Мөнгөн өвөл 2016" бүжгийн спортын тэмцээн 14.00-15. 30 цагийн хооронд ХААИС-ийн зааланд болно.
- 10.00 цагаас "Ухаалаг ус түгээх байр"-ны нээлт болно. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Сургуулийн 23 дугаар гудамжинд байрлах Хайлаастын 116 дугаар ус түгээх байрны гадна талбайд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол дэлхийн энх тайвны өдөр юм байна. Энэхүү өдрийг Тайван болон БНСУ тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
- 2002 онд АНУ-ын сэтгүүлч Даниел Пеарл Пакистаны Карачид барьцаалагдаж, амь насаа алджээ.
- 1997 онд Мадлен Олбрайнт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон анхны эмэгтэй улс төрч болж байжээ.
- 1973 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Вьетнамын дайны энх тайвны гэрээ байгуулсныг зарласан.
- 1967 онд ЗХУ болон Зааны ясан эрэг /Кот д’Ивуар/ улсууд дипломат харилцаа тогтоожээ.
- 1855 онд Шинэ Зеландад маш хүчтэй газар хөдлөлт болон цунами үүсч, есөн хүний амийг авч оджээ.
- 1571 онд I Элизабет хатан хаан Лондонд “Хааны хөрөнгийн бирж”-ийг нээж байжээ.