"Тэсо" компаниийн “Стандарт” брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сөргөөр мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргажээ.
Тус компанийн мэргэжилтэн: “Cтандарт” бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай хатуу төлөвт оршдог цөцгийн тос, коксын тос, дал модны тосуудыг ашиглан хийдэг бөгөөд түүхий эд болон технологийн хувьд транс тос болох ямарч үндэслэл байхгүй манай үйлдвэрийн технологи, бүтээгдэхүүний түүхий эдийн сертификатууд болон мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтээс үндэслэн уг мэдээллийг цацаж байгаа болно" гэв.