БНХАУ-д энэ сарын 11-нд шувууний томуугийн A(H7N9) вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэн, одоогоор 10 хүн өвчилж гурав нь нас барсныг ДЭМБ мэдээлэв. Хятад улсын Засгийн газар нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийн, тандалт судалгаагаа эрчимжүүлэн, эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулж, иргэдийг энэ талын мэдээ, мэдээллээр хангаж буй аж.
Тиймээс ДЭМБ, манай ХӨСҮТ шувууны ханиад дэгдэх магадлалтай Хятад улс руу аялаж, амрах, ажлаар явахаар болбол шувууны ферм болон худалдааны захаар аль болох зорчихгүй байх, тэжээвэр болон зэрлэг шувуудтай ойртож хавьтахгүй, сангас, ялгадаст нь хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа сайтар савандаж угаах, хувийн ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг анхааруулж байна. 2013 оноос хойш шувууний томуугийн A(H7N9) вирусээр нийт 693 хүн халдварлаж байжээ.