Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Тус айлчлал өнөөдрөөс эхлээд нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл 2 хоног үргэлжилнэ.
Тэгвэл Бүгд найрамдах Унгар улсын ерөнхий сайдын айлчлал эхэлж байгаатай холбоотойгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим замыг өнөөдөр 22:00 цагаас 23:00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ.
Иймээс иргэдийг нийтийн тээврийн хэрэгсэл сонгон замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөв