Нэгдүгээр сарын 25
- Өнөөдөр бол жилийн 25 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс доройтох муу өдөр гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 24.90, юань 305.50, вон 1.66 төгрөг байна.
- Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах "Ослын үеийн удирдлагын систем" сэдэвт сонирхолтой сургалт ОБЕГ-т 09.00 цагт эхэлнэ.
- УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн 09.00 цагт Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно.
- 14.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд "Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх" үзэсгэлэнгийн нээлт болно.
- 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- 12.30 минутаас Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газарт ажиллана.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Victor Orban өөрийн орны бизнес эрхлэгчидтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ нь 09.00 цагт Унгарын Үндэсний Худалдааны Байгууллагатай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
- Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ, яаж шийдэх асуултын хариуг "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" олон улсын зөвлөгөөнөөс аваарай. Арга хэмжээ 09.00 цагаас Шангри-Ла зочид буудалд болно.
- Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг энэ сарын 25-29-ний өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд Үндэсний Биеийн тамирын дээд сургуульд зохион байгуулна.
- Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн 08.30 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөлгөөнөөр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө.
- 12.00 цагт Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
- Монгол Улсын Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран 1946 оны энэ өдөр мэндэлжээ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өвлийн олимпийн анхдугаар наадам буюу Шамонигийн олимп 1924 оны нэгдүгээр сарын 25-нд Альпийн нурууны Монблан оргилын бэлд орших, Францын Шамонид нээлтээ хийж байжээ.
- 1938 оны энэ өдөр ЗХУ-ын дуучин, ая зохиогч, яруу найрагч, жүжигчин Владимир Семёнович Высоцкий мэндэлж байжээ.
- Өнөөдөр бол Египетийн Цагдаа нарын баярын өдөр.
- 1981 онд АНУ-ын дуучин, продюсер, жүжигчин Alicia Keys мэндэлжээ.
- 2013 онд болсон Венесуэлийн Баркисимето дахь шоронгийн бослогын үеэр 50 гаруй хүн нас барж, 120 гаруй хүн шархдаж байжээ.
- 2006 онд Мексикийн бөх, цуврал алуурчин Жуанна Барраза баривчлагджээ. Түүнд 759 жилийн хорих ял өгчээ.
- АНУ-д дүүжлүүлж цаазлуулсан хамгийн сүүлийн хүн болох Билли Байлей 1996 онд цаазлуулжээ.
- 2011 онд Египетийн хувьсгал эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Хосни Мубаракийн эсрэг хөдөлгөөн анх өрнөж эхэлсэн байна.