Т.Дамдиндорж тэргүүтэй хэсэг хүн “Гүн бээс”, “Дэлхийн тамга”, “Алтан самурай”, “Автожапан.ком” гэсэн компани байгуулж, “Хямд үнээр машин оруулж ирнэ” гэж иргэдийг залилсан хэрэг хоёр жилийн өмнө гарсан.
Гэвч өдий болтол уг хэргийн хохирогч болсон 130 гаруй хүнээс нэг нь ч хохирлоо барагдуулж чадсангүй. Энэ тухай зарим хохирогчийн өмгөөлөгч, “Мон легал сервис” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн захирал Н.Цэвээнтэй ярилцлаа.
-Залилуулсан хүмүүсийн олонх нь өмгөөлөгч аваагүй гэж сонссон юм байна. Танаас өөр өмгөөлөгч энэ хэрэгт ажиллаж байгаа юу?
-“Гүн бээс”, “Дэлхийн тамга”, “Алтан самурай”, “Автожапан.ком” компанийн хүмүүст залилуулсан хохирогчид 2014 оны аравдугаар сараас Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст гомдол гаргасан байдаг юм.
Гэхдээ үүнээс өмнө 2011, 2012 онд ч эдгээр компанитай холбоотой гомдол цагдаагийн байгууллагад ирж байсан юм билээ. Тухайн үед би энэ хэрэгт хохирсон хүмүүсийг тус хэлтсийн хурлын зааланд цугларахыг хүссэн зар гаргасан.
Үүний дагуу 60 гаруй хүн цугларсан. Тэдэнд “Өмгөөлөгч авах шаардлагатай шүү” гэж сануулж байв. Гэсэн ч олонх нь өмгөөлөгч аваагүй. Надад хандсан нь гарын таван хуруунд багтахаар.
Тэдний төлөө өмгөөлөл хийж, цагдаа, прокурорынхонтой уулзахаар хохирсон бүх хүний төлөөлөл болчихдог. Миний үйлчлүүлэгч Баяраа болон Галтбаатар, Раднаабазар нар бусдыгаа уриалан, мөнгөө олж авахын төлөө зүтгэж байна.
-“Автомашин хямд үнээр оруулж ирнэ” гэж залилсан энэ хэрэг 2011 онд ч гарч байсан гэлээ. Тухайн үед нь эдгээр компанид арга хэмжээ авсан бол энэ олон хүн тэрбум гаруй төгрөгөөр хохирохгүй байсан болов уу?
-Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст яг ийм байдлаар залилуулсан гэх гомдол ирсэн байдаг. Үүний дагуу цагдаагийн байгуулага шалгахаар тэд хохирлоо төлөөд хэргээ хаалгачихдаг байж.
Залилуулсан хүмүүс ганц нэгээрээ хэл ам хийгээд эхлэхээр мөнгийг нь буцаан олгож, заримдаа өгсөн мөнгөнөөс нь хэд дахин илүүг атгуулж, чимээгүй болгодог байсан юм билээ. Ингэж залилсан хүмүүсийнхээ мөнгийг дахин залилан хийж төлсөөр эцэстээ барагдуулж дийлэхээ больсон.
Мөрдөн байцаалтын шатанд өргөдөл, гомдлын дагуу нотлох баримт цуглуулахад хүмүүсийн хохирол тэрбум төгрөг давсан нь тогтоогдсон.
Манай үйлчлүүлэгчид ганцхан “Гүн бээс” компанийнханд залилуулсан гэж цагдаад хандаад байсан чинь энэ хэрэгт “Алтан самурай”, “Дэлхийн тамга”, “Автожапан.сом” гэсэн хэд хэдэн компани холбогдож, эдгээрийг Т.Дамдиндорж гэж хүн үүсгэн байгуулсан болж таарсан.
Дээрх компаниудыг салбар болгон байгуулж, бусдыг залилан мөнгө төвлөрүүлэх ажиллагаа эхлүүлсэн бололтой.
-Эдгээр компани нь “Шинэ машин хямд үнээр зарна” гэсэн зарыг negtugrug.com сайтад байршуулж, олон хүнийг залилах өгөөш тавьсан байдаг.
Үүнийг “үмхсэн” хүмүүсийг хэтэрхий хайнга гэж шүүмжлэх нь ч бий. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Олон нийтийг татахын тулд цахим хуудас ажиллуулж, гоё гоё машинуудаас эхлээд сүүлдээ гэр ахуйн тавилга, хувцас байршуулсан. Үүнд нь энэ олон хүн яагаад хууртав гэж дүгнэлт хийж үзэхэд маш энгийн. Хар захаас олон км явсан, хуучин машин авч байснаас ижил үнээр шинэ автомашин авахыг хэн ч хүснэ биз дээ.
Дээрээс нь урьдчилгаа өгөөд машинаа авах үедээ үлдсэн мөнгийг нь төлөх нөхцөлтэй. Тиймээс хүмүүс өөрт ашигтайг нь сонгоно. Ингэхдээ хүн бүртэй гэрээ хийсэн байдаг. Гэрээнд зааснаар 30 хоногийн дотор машинаа авах юм.
Гэрээ дуусахаас тав хоногийн өмнө нь утсаар залгаж, “Машин чинь гааль дээр ирчихсэн байна, хурдан мөнгөө шилжүүл” гэнэ. Машинаа авах гэж яарсан хүмүүс мөнгөө дансаар шилжүүлсний дараа утас нь холбогдохгүй болдог.
Ийм маягаар олон хүнийг залилсан. “Гүн бээс” компанийханд залилуулсан хүмүүс Батбаатартай гэрээ хийсэн. Ингэхдээ дандаа хуурамч буюу скайнердсан тамга тэмдэгтэй гэрээ ашигласан байгаа юм.
-Энэ хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ. Хохирол барагдуулах талаар ахиц гарч байна уу?
-Мөрдөн байцаалтын шатанд л байна. Хэргийг түдгэлзүүлсэн. Энэ хэргийн гол эзэн Т.Дамдиндоржийг нас барсан, эсэхийг эцэслэн тогтоогоогүй. Цагдаагийн байгууллага, мөрдөн байцаагч нарт “Дамдиндорж үхсэн, сэхсэн нь хамаагүй, хуулийн этгээд аж ахуйн нэгжид хохирсон хүмүүс байна.
Тодруулбал, “Гүн бээс”, “Алтан самурай”, “Дэлхийн тамга” компанийн үйл ажиллагаа явуулсан хүмүүс одоо амьд, эрх чөлөөтэй явж байна. Гэтэл яагаад тэдэнд хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ.
“Гүн бээс” компанийн захирал гэх Дамдиндоржийн царайг харж байгаагүй хүмүүс бий. Тэд Батбаатар гэж хүнтэй гэрээ хийж, мөнгөө өгсөн байдаг. Гэтэл ганц Дамдиндоржоос болж энэ хэргийг дарагдуулж болохгүй.
-Тэгвэл Батбаатарыг шалгаж байгаа юм уу?
-Шалгах явцад хэргийг түдгэлзүүлсэн учраас тэр хүн эрх чөлөөтэй байна. Дахин хэлэхэд, Дамдиндоржийн удирдлага дор ажилладаг Батбаатар тэргүүтэй хүмүүст мөнгөө өгөөд хохирсон хүн олон.
Батбаатар нарт хариуцлага хүлээлгэх ёстой. “Гэм буруутай этгээд хариуцлага хүлээнэ” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий зарчим байдаг.
-Гомдол гаргасны дараа Т.Дамдиндоржийг цагдан хорьсон байдаг. Та очиж уулзсан уу?
-Тийм ээ. 2014 оны аравдугаар сарын дундуур түүнийг цагдан хоригдож байхад нь очиж уулзсан. Гэтэл арванхоёрдугаар сард батлан даалтад гарсан байсан. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан нь тодорхойгүй.
Нэг ч хүний хохирлыг барагдуулаагүй байхад түүнийг батлан даалтад өгсөн байгаа түдгэлзүүлсэн. Энэ хэргийн гол эзэн Т.Дамдиндоржийг нас барсан, эсэхийг эцэслэн тогтоогоогүй.
Цагдаагийн байгууллага, мөрдөн байцаагч нарт “Дамдиндорж үхсэн, сэхсэн нь хамаагүй, хуулийн этгээд аж ахуйн нэгжид хохирсон хүмүүс байна. Тодруулбал, “Гүн бээс”, “Алтан самурай”, “Дэлхийн тамга” компанийн үйл ажиллагаа явуулсан хүмүүс одоо амьд, эрх чөлөөтэй явж байна.
Гэтэл яагаад тэдэнд хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ. “Гүн бээс” компанийн захирал гэх Дамдиндоржийн царайг харж байгаагүй хүмүүс бий. Тэд Батбаатар гэж хүнтэй гэрээ хийж, мөнгөө өгсөн байдаг. Гэтэл ганц Дамдиндоржоос болж энэ хэргийг дарагдуулж болохгүй.
-Тэгвэл Батбаатарыг шалгаж байгаа юм уу?
-Шалгах явцад хэргийг түдгэлзүүлсэн учраас тэр хүн эрх чөлөөтэй байна. Дахин хэлэхэд, Дамдиндоржийн удирдлага дор ажилладаг Батбаатар тэргүүтэй хүмүүст мөнгөө өгөөд хохирсон хүн олон.
Батбаатар нарт хариуцлага хүлээлгэх ёстой. “Гэм буруутай этгээд хариуцлага хүлээнэ” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий зарчим байдаг.
-Гомдол гаргасны дараа Т.Дамдиндоржийг цагдан хорьсон байдаг. Та очиж уулзсан уу?
-Тийм ээ. 2014 оны аравдугаар сарын дундуур түүнийг цагдан хоригдож байхад нь очиж уулзсан. Гэтэл арванхоёрдугаар сард батлан даалтад гарсан байсан. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан нь тодорхойгүй.
Нэг ч хүний хохирлыг барагдуулаагүй байхад түүнийг батлан даалтад өгсөн байгаа юм. Төгсбаясгалан гэж байцаагч энэ хэргийг шалгаж байв. Түүнтэй уулзахад “Дамдиндорж дуудсан хугацаанд ирж байгаа.
Хохирогчид энэ хавиар эргэлдээд байхаар айж, ичээд мэдүүлэг өгөхгүй байна” гэсэн. Гэтэл нэгдүгээр сарын 2-нд бусдын бичиг баримт ашиглан, хилээр гарч, Туркэд очсон юм билээ.
-Батлан даалтад байхдаа оргосон гэсэн үг үү?
-Тухайн үед шалгаж байсан хууль хяналтын байгууллагынхны хариуцлагагүйгээс болж сэжигтэн, яллагдагч оргон зайлсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн ямар тохиолдолд батлан даалтад гарахыг заасан үндэслэл бий.
Гэтэл зүгээр байхад нь батлан даалтад гаргаж, араас нь хяналт тавиагүйгээс тэр хил давж чадсан. Энэ хэрэгт хяналт тавьсан прокурор, сулласан шүүгчийн хариуцлагын асуудал яригдана.
Гэхдээ хохирогчид хариуцлагын асуудлаар нэг ч удаа гомдол гаргаагүй, хууль хяналтынханд итгэж хүлээсэн.
-Т.Дамдиндорж Туркэд очоод амиа хорлосон, эсэх нь тодорхойгүй гэлээ. Ингэж үзэх шалтгаан байгаа юм уу?
-Гадаадад ч бай, хаана ч гэсэн хүн нас барсан тохиолдолд таньж олуулах ажиллагаа хийх, нас барсныг гэрчлэх нотлох баримт хэрэгтэй. Дамдиндорж үнэхээр нас барсан, эсэх мэдээлэл нь одоогоор бүрхэг.
Туркийн хууль хяналтын байгууллагаас энэ хүн нас барсан нь үнэн гэсэн ноот бичиг Гадаад хэргийн яамаар дамжуулж ирүүлээгүй учраас цагдаагийн байгууллага хүлээгээд байгаа бололтой.
Дамдиндоржтой хамт амьдарч байсан хүн шивээсээр нь түүнийг таньсан гэж ярьдаг. Монголд гэмт хэрэг үйлдсэн хүн гадаадад нас барахад хууль шүүхийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн газар дээр нь очиж, зүс царай, шинж тэмдгээр нь таньж, гарцаагүй Дамдиндорж нас барсан гэж баталж нотлох ёстой гэж хуульч хүний хувьд бодож байна.
Түүнчлэн, ар гэрийнхнээс нь очиж, таньж олуулах ажиллагаа хийгээгүй. Хоёр зураг л ирсэн гэдэг. Тэр талаар Дамдиндоржийн ээж Загдаагаас асуухад, “Би тэр зургийг хараагүй. Намайг айна гээд харуулаагүй. Манайхны хүмүүс л хараад мөн байна гэсэн шүү дээ” гэж хэнэг ч үгүй хэлдэг.
-Хэрэв үнэхээр Дамдиндорж нас барсан байвал яах вэ. Хохирлыг хэн барагдуулах вэ?
-Дамдиндоржтой биечлэн уулзаж, мөнгө өгсөн хүн тун цөөн. Түүний гар хөл болсон хүмүүст залилуулсан нь олон. Гэтэл “Дамдиндорж гэж хүн энэ хэргийн гол зангилаа. Тэрэнд бүгд мөнгөө шилжүүлсэн.
Түүнээс цааш мөнгө төгрөг нь яасан нь тодорхой биш. Тиймээс Дамдиндоржийг үхсэн, эсэхийг тогтоочихвол хэргийг шүүхэд шилжүүлнэ. Хамтран оролцсон хэлбэрээр энэ хүмүүс ял шийтгэл авах байлгүй” гэж мөрдөн байцаагч нь хэлсэн.
Дамдиндорж үнэхээр нас барсан байлаа ч хуулийн этгээд гэдгээрээ нэр бүхий компанийг төлөөлж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой.
Хэрэв ганц Дамдиндорж гэдэг иргэнд залилуулаад тэр нь нас барсан бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Харин энэ бол ганц хүний хэрэг биш гэдгийг дахин хэлье.
-Иргэд хохироод үлдэхгүй биз дээ. Цаашид хэрхэх төлөвлөөгөөтэй байна?
-Хохирогчид шат шатны байгуулагад хандах байх. Миний хувьд энэ хэргийг хянаж байгаа Амарсанаа прокурортой уулзана. Хохирлоо барагдуулдаггүй юм гэхэд ядаж энэ хүмүүсийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүсэж буйгаа хохирогчид хэлсээр байна.
Энэ хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгахад шаардлагатай нотлох баримт цуглаагүй гэсэн үндэслэлээр түр түдгэлзүүлсэн юм шиг байна. Прокурорт шилжээгүй учраас хэргийн материалтай танилцаагүй.
Энэ олон хүн хохирсон хэргийг ингээд бүдгэрүүлж болохгүй. Хохирогчдын олонх нь ах дүү болон банкнаас мөнгө зээлсэн. Машинтай болж, халтуур хийж амьдралаа залгуулъя гэсэн хүн цөөнгүй. 200 орчим сая төгрөгөөр хохирсон хүн ч байна.
Ч.БОЛОРТУЯА