АНУ-ын зүүн эргийн нутгаар их хэмжээний цас орж, үүний улмаас зам тээврийн осол их гарч одоогоор 28 хүн амиа алджээ.
Хүчтэй цасан шуурганы улмаас баасан, бямба гаригт нэг метр зузаан цасан хунгар тогтож Нью-Йорк хот 68см зузаан цасан дарагдаад байгаа нь 1869 оноос хойш хоёр дахь удаагаа гарч буй байгалийн онц ноцтой үзэгдэл юм.
Агаарын болон газрын тээврийн үйлчилгээний ихэнхийг нь зогсоож, замуудыг хаасан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 9000 орчим нислэг цуцлагджээ.