Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт эхэллээ.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1 дүгээр шатны шалгаруулалтыг БСШУЯ, 2-р шатны шалгаруулалтыг Унгар улсаас хүлээн авч суралцуулах сургуулиас тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургуулиас ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтын журмын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү