Дорнод аймаг төрөх эмнэлэгтэй боллоо. Тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг өчигдөр томорч, 50 ортой, тусдаа шинэ байртай эмнэлэг болсон юм.
Хүлээн авах, хэвтүүлэн эмчлэх, төрөх, хагалгааны тасагтай, хурлын заал, чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий тусгай өрөөтэй энэхүү эмнэлгийн барилгыг 2013 онд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгатай залган барьж эхэлжээ.
Хоёр тэрбум 774 сая төгрөгөөр босгосон энэ эмнэлэгт тоног төхөөрөмж авахад зориулж, ЭМС-ын сайдын багцаас 200 сая төгрөг гаргах бол цахимжуулах төсөлд хамруулан, 143 сая төгрөгийн компьютер, тоног төхөөрөмж олгохоор болсон байна.
Х.ЭРХЭМ