Хулганы сүү” дэлхийн хамгийн үнэтэй сүү байдаг талаар modernmechanix.com сайтад мэдээлсэн байна.
Тодруулбал тус сайтад дэлхийн зах зээл дээр хулганы сүүг нэг литрийг нь 22 мянган доллараар худалдаалдаг талаар дурджээ. Харин тэрхүү нэг литр сүүг бэлтгэхийн тулд 4000 хулганыг саадаг гэнэ.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан эрдэмтэд хулганы сүү юунд ашиг тустай талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ. Тэдний тодорхойлсноор хулганы сүүг эмийн найрлагад оруулж, эрхтэн системийн эмгэгийг эмчлэх эм гарган авдаг гэнэ. Ингэхийн тулд хулганы сүүг хүний хөхний сүүний уураг лактоферринтэй нийлэгжүүлэх бөгөөд ингэснээр маш өвөрмөц эмийн бэлдмэл бэлэн болдог ажээ.