Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас “Цагаан сар-2016” өргөтгөсөн худалдаа нэгдүгээр сарын 26-ны өдрөөс ирэх сарын 7-нийг хүртэл явагдахаар болсон.
Үзэсгэлэн худалдаа Тэнгис кино театрын зүүн талын Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээ, хэвийн боов, махны чиглэлээр зохион байгуулагдах тул оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Чингэлтэй дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэст хандана уу.
Холбогдох утас: 11-327575-313, 89008911, 99034383