Тайванийн шинэ ерөнхий сайдаар одоогийн ерөнхий сайд Ма Ин Жүгийн орлогч Чан Сан Ченийг өчигдөр томиллоо.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд болсон ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгуульд Үндэсний нам сөрөг хүчин болох Ардчилсан дэвшилтэт намд ялагдсаны дараа сайд нар бүрэн бүрэлдүүнээрээ огцорсон билээ.
Харин тавдугаар сард Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авах хүртэл шинэ ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний намын засгийн газар ажиллахаар болжээ. Арчилсан дэвшилтэт нам нь ирэх даваа гаригаас эхлэн хууль тогтоох байгууллагад олонх болох юм.
Ма Ин Жүгийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа тэрээр Цай Ин Вэйгээс шинэ засгийн газрыг удирдахыг санал болгосон боловч тэрээр хууль ёсны эрх үүсээгүй хэмээн татгалзсан юм.