2015 Онд ОХУ-ын автомашины үйлдвэрлэл 27,7 хувиар буурсан болохыг ОХУ-ын Статистикийн албанаас мэдээллээ.
Энэ нь 2014 онтой харьцуулбал 1,2 саяар багассан гэсэн үг юм. Үүнээс гадна 2015 онд 131 мянган ачааны машин үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 14,7 хувь, 36,7 мянган автобус үйлдвэрлэсэн нь 17 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн тус улсад хуучин машины худалдаа 2014 онтой харьцуулахад 26,5 хувиар буурсан байгаа хэдий ч шинэ автомашины худалдаа хоёр дахин буурсан нь европ дахь автомашины худалдаа буурсантай холбоотой гэж үзэж байна.