"Хүүхдийг тэргэнцэрт тааруулах биш тэргэнцрийг хүүхдэд тааруулна" гэсэн уриатай ажилладаг Oлон Улсын Ротари сан Баруун Австралийн сайн дурын ажилчидтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хөл дээрээ явах боломжгүй хүүхдүүдэд зориулж тэргэнцэр хийсээр өдгөө 20-иод жил болжээ. Ийнхүү одоогоор Монголд тэргэнцэр шаардлагатай байгаа хүүхдүүдийн тоог гаргахыг зорин ажиллаж байгаа гэнэ. Монгол руу ачуулах, үйлдвэрлэх процессыг тус клубийн гишүүд хариуцна. Өөрөөр хэлбэл, тэнгэрцэр хэрэгтэй хүүхдүүдийг бүртгэж, үнэ төлбөргүй авчирч өгөх юм байна.
Бүртгэлийг мэйл-ээр авах юм байна. bolormaabol@hotmail.com
1. Овог, нэр, нас, хүйс
2. Оршин суугаа хаяг
3. Биеийн жин
4. Зураг
5. Холбоо барих утас, мэйл бичсэн байх шаардлагатай гэнэ.