Нэгдүгээр сарын 27
- Өнөөдөр бол жилийн 27 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цастай юм байна.
- Билгийн тооллын 18, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд малын гарлагатай муу өдөр гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 25.60, юань 305.40, вон 1.66 төгрөг байна.
- УБТЗ Зам засварын машинт станцийн залуучууд нэгдэж 12.00 цагт Чингэлтэй дүүргийн 15-р хорооны амьдралын боломж муутай 7 өрх айлд түлшний мод болон нүүрсээр туслах сайн үйлсийн аян зохионо.
- 12.00 Монгол ньюс мэдээллийн төвд УИХ-ын Сонгуулийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Цус сэлбэлт судлалын үндэсний төвд маргааш 0900 цагт ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ажиллана.
- Хууль зүйн сайд Д.Дорлигжав 11.00 цагаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын шинэ барилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгийн барилгуудтай газар дээр нь очиж нөхцөл байдал болон барилгын ажлын явцтай танилцана.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.
- МАХН-ын “Онц Их Хурал”-ын 5 жилийн ойд зориулсан "ХӨГЖЛИЙН ХУВЬСГАЛ" арга хэмжээ МҮЭСТО-д 15.00 цагт болно. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцоно.
- Берлины цагаар үүрийн 04.00 цагт, Монголын цагаар 11.30-д Авлигын индекс 2015 дэлхий даяар зэрэг зарлагдана. Манай улс ухарсан уу? Урагшилсан уу? Нээлттэй нийгэм форумын байранд 11.30 цагаас ирж сурвалжлах боломжтой.
- Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд 09.30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно. Тус хурлаар 6 хүрээний 15 стандарт хэлэлцэж батална.
- Монголын Сурагчдын Холбооны дэргэдэх School Police төв Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар,НИТХ-аас 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн эргүүлд идэвхитэй хамрагдаж шинэлэг санал, санаачилга гарган сайн туршлагыг нэвтрүүлсэн эцэг эх, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлага болон хэсгийн байцаагчаас бүрдсэн нийт 60 хүнийг 10.00 цагаас НИТХ-ын их танхим /Хангарьд ордон/-д шагнана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Сүмогийн 25 дахь ёкозүна II Нишиноүми Кажиро таалал төгсчээ.
- Өнөөдөр бол Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр юм. Учир нь фашистуудын устгасан хэдэн сая еврейчүүдийг дурсан санах ёстой аж.
- 1976 оны энэ өдөр Хятадын алдарт жүжигчин, Монголчуудад “Хуанжу гэг” киноны Зивейн дүрээр танигдсан Рүби Лин мэндэлжээ.
- 2013 онд Бразилийн Санта Мария хотод “Kiss” шөнийн клубд гал гарч, 242 хүн нас барж, 630 гаруй хүн шархдаж байжээ.
- 1993 онд Америкт төрсөн сүмо бөх Акэбоно Таро сүмо бөхийн дээд зиндаанд аварга буюу ёкозуна болсон анхны гадаад бөх болж байжээ.