Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр зохион байгуулалттайгаар хууль бусаар давуулж, ихээхэн хэмжээний ашиг олох гэж байсан эгч дүүсийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн баривчилжээ.
Төрсөн эгч, дүү болох сэжигтэн Б, Г нар энэ сарын 26-нд Замын-Үүд дэх хилийн боомтоор эртний 27 ширхэг үнэт эдлэлийг өмнөд хөршийн наймаачдад худалдахаар БНХАУ руу явж байхад нь саатуулсан байна.
Шалгалтын явцад дээрх хоёр хүн бараагаа хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд Замын-Үүд рүү илгээмжээр явуулсныг тогтоожээ.
Өдгөө тагнуулынхан тэднийг өмнө нь хэчнээн удаа эд зүйл хил давуулсан хань хамсаатан захиалагч, гүйцэтгэгч нар нь ямар хүмүүс байгааг тогтоохоор шалгалтаа үргэлжлүүлж байгаа гэнэ.
Г.ЦОЛМОН