Зика бол шумуулаар дамжиж жирэмсэн эхэд халдварласан тохиолдолд ургийн гавлын яс үлэмж жижиг, оюун ухааны хомстол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг аюултай вирус юм.
АНУ-ын Виржиния мужийн оршин суугчид Зика вирус илэрсэн байна. Тэрбээр гадаадад аялж яваад эх орондоо ирсэн байжээ. Харин Виржиния мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтний мэдэгдсэнээр халдвар авсан залуу Зика вирусийн халдвар тархсан бүс нутагт зорчсон. Гэвч Виржиния мужийн хувьд нян тээгч шумуул тархдаг улирал биш учраас бусад оршин суугчдад аюулгүй гэжээ.
Зика вирусийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой, үе мөч өвдөх, зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Уг вирусийн нянг тээгч нь Aedes aegypti шумуул юм. Одоогоор Зикагийн халдварын тархалт Ази, Африк, Өмнөд болон Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн орнуудад бүртгэгдээд байна.
Анх 2015 оны тавдугаар сард Бразилд бүртгэгдэж байсан бөгөөд асар хурдан тархаж дэлхийн 55 орны 21-д нь тархаад байна.