Сар шинийн баярыг угтан Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа, хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”-2016 үзэсгэлэн худалдааг “Мишээл Экспо” ХХК-аас энэ сарын 19-нөөс 28-нийг дуустал “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 өдрийн турш зохион байгуулж байгаа юм. Энэхүү үзэсгэлэнд цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалбусад гэр ахуйн бараагаас бүрдсэн нийт 100 гаруй хувь хүн, аж ахуй нэгж оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэгчид баярынхаа бүх зүйлийг нэг дороос худалдан авах боломжтой байгаад сэтгэл хангалуун байгаа бол зарим худалдан авагчид бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх үзэсгэлэн худалдаануудынхаас өсөлттэй байгаад бухимдаж байсан юм. Тус экспо худалдаанд худалдагдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулъя.
"Бамбууш" хэвийн боов 2600 төгрөг
15, 21 ширхэгийг авбал еэвэн үнэгүй

Чацаргана - 5000 төгрөг
"Өгөөж" хэвийн боов - Том 2100 төгрөг
жижиг 1200 төгрөг
"Турк талхны үйлдвэр" хэвийн боов - 2900 төгрөг
"Талх чихэр" хэвийн боов - 2000 төгрөг
1.7 кг еэвэн 9200 төгрөг, 3 кг еэвэн 16.500 төгрөг
"Суман гүн" өлзий хэвийн боов - Том 1600 төгрөг
жижиг 1300
"Ширхэнцэг" хэвийн боов - 2000 төгрөг
Гүрмэл боов - 2500 төгрөг
Гандангийн гүрмэл боов - 2500 төгрөг
Чихэр - 300 гр 4000 төгрөг
1 кг 13000 төгрөг
Шоколад - набор 4550-15000 төгрөг
Хатаасан жимс 5000-10000 төгрөг
Цагаан самар - 500 гр 3000 төгрөг
Айраг - 1 литр 3000 төгрөг
Хорхой ааруул - 1 кг 12.000 төгрөг
Тавгийн ааруул - 1кг 20.000 төгрөг
Сахар /ёотон/ - 2500 төгрөг
Шар тос - 1кг 10.000 төгрөг
Аарц - 3000 төгрөг, Тогооны өрөм - 1500-8000 төгрөг
Хорхог - 23.100 төгрөг
Миний монголын сүү - 1800 төгрөг
Тослог сүү - 900 мл 1800 төгрөг
Милко сүү - 2000 төгрөг
Зүсмэл хэвийн боов - 2500 төгрөг
Ууц - 120.000-200.000 төгрөг