“Рио-2016” олимпын наадмын гол арга хэмжээ болох “Barra” цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 97 хувьтай байна гэж зохион байгуулагчид мэдэгдэв.
Зуны Олимпийн наадамд орж буй спортын 42 төрлийн 16, паралимпийн 23 төрлийн ес нь уг цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тус хүрээлэнгийн барилгын ажил 12 дугаар сард 95 хувийн гүйцэтгэлтэй байсан юм.
Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд дугуйн тойрог замын туршилтын уралдааныг явуулах “Velodrome” цэнгэлдэх хүрээлэнгийн ажил 80 хувьтай явж байна.

Харин хоёр дахь том цэнгэлдэх хүрээлэн болох “Deodoro” цэнгэлдэх хүрээлэн дэх "Youth Arena"-гийн бүтээн байгуулалтын ажил нэг сарын хугацаанд маш хурдтай урагшилж, ажлынхаа 80 хувийг гүйцэтгэжээ."Carioca Arena 1" болон олимпын хоккейн төвийн ажил бүрэн дууссан бөгөөд шалгалт амжилттай болж өнгөрсөн байна