Шведийн албаныхан орогнол хүссэн 80 мянган дүрвэгчийг баримт бичиг нь бүрэн биш гэсэн шалтгаанаар нутгаасаа албадан гаргахаар болжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэнээр дүрвэгчдийг аюулгүй газарт хүргэхийн тулд тусгайлан онгоц, нисдэг тэрэг зэхэх гэнэ. Өнгөрсөн онд нийт 163 мянган дүрвэгч Шведээс орогнол хүссэн нь хүн амынх нь тоотой харьцуулахад Европын орнууд дотроо хамгийн өндөрт тооцоогдоод байгаа. Тэдний 58 мянгынх нь хүсэлтийг хэлэлцэж байгаагаас 55 хувийг нь хүлээж аваад байна.
Швед нь хойд африк болон араб дүрвэгчдийн хамгийн олноороо зорьж буй, Германы дараа орох Европын гол улс юм.