Японы Фукуока мужид эрс хүйтэрсний улмаас усны хоолой задарч 60 мянга орчим байшин, орон сууцны усан хангамж тасарчээ. Усны хоолойн гэмтлийг засварлахаар Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчнийхэн ажиллахаар очсон ба Омута хотод одоогийн байдлаар 8 градусын дулаантай байгаа ч шөнөдөө хасах градуст шилжиж байгаа аж. Усны хоолойг засварлатал иргэдэд усны машинаар ус тээвэрлэж байна.
Түүнчлэн Японы баруун нутгуудаар даваа гариг дуустал их хэмжээний цас орсноос найман хүний амь эрстэж, 610 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн Нагоя хотод 60 хүн тээвэрлэж явсан автобус жолоодлогоо алдаж осолджээ.
Онгоцны нислэгүүд хэдэн зуугаараа цуцлагдаж, ихэнх нутгаар түүхэнд байгаагүй агаарын температурын үзүүлэлт бүртгэгдэж байгаа ажээ.