Италийн Дотоод хэргийн яамны Цагдаагийн байгууллагын урилгаар ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18-24-нд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр тус улсын Дотоод хэргийн яамны Улсын цагдаагийн газар, Улсын цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газар, Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх төв газар, Мафийн эсрэг тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Батлан хамгаалах яамны Карабиниери, Сангийн яамны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаа, чиг үүргийн талаар харилцан мэдээлэл солилцжээ. Мөн цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар хэлэлцсэн байна.