2015 онд Швед улсад оршин суухаар 163 мянган дүрвэгч хүсэлт гаргажээ. Эдгээрийн 35400 нь насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд байсан юм. Шведийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр нийт хүсэлт нь гаргасан дүрвэгчдийн 55 хувьд нь зөвшөөрөл олгож үлдсэн буюу 80 мянган дүрвэгчийг буцаахаар болжээ. Мөн хилийн хяналтаа түр хугацаагаар сэргээсэн байна.
Европын комиссоос Грект ирсэн дүрвэгсдийг Европт тархаан байршуулна гэсэн амлалт өгсөн хэдий ч Шенгений бүсийг цуцалж хилийн хяналтуудаа сэргээх болсныг Грекийн засгийн газраас эсэргүүцэж байгаа юм. Европын комиссыг амлалтаа эргэн санахыг Грекийн парламентын төлөөлөгч Ольга Геровасили сануулсан байна.
2016 он гарснаар Грект 46 мянга гаруй дүрвэгч ирээд байгаа бөгөөд 170 орчим хүн ирэх замдаа амь насаа алджээ.