“All events” компани Номтой нөхөрлөе клубтэй хамтран “Цагаан сарын баяр: Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг рүү” уриатай хямдралтай номын үзэсгэлэн худалдааг энэ сарын 29, 30, 31-нд Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах гэж байна.
Монголчууд жил бүр хоёр их наяд төгрөгийг сар шинийн баяраар бэлгэнд зарцуудаг бөгөөд энэ их мөнгө урд хөрш рүү урсаж чанаргүй бараагаар солигдон бидэнд ирдэг ёсыг халах зорилгоор энэ үзэсгэлэн худалдааг хийж байгаа аж.
“Номтой нөхөрлөе” клубын гишүүн Г.Чойжамц: “Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж өнгөрсөн хорин жил ярьсан хэдий ч үнээрээ урд хөрш, чанараараа гадаад бусад орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Тиймээс энэ сарын манай клубын зүгээс “ Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү, Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг рүү” уриалгыг гаргаж байна. Цагаан сарын баяраар ирсэн зочиддоо мэдлэг өгөх ном бэлэглэдэг оюунлаг баяр болгоё” гэв.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын номын томоохон үйлдвэрүүд болон хувь хүмүүс, номын дэлгүүрүүд оролцож бүх номоо 20-50 хувийн хямдралтай зарах юм байна.
Холбогдох утас: 88113330, 97100222