Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлдээ "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид намайг онц их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан мэтээр гүтгэлэг явуулж, нийтэд мэдээлсэн асуудлыг шалгуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаад байна" гэсэн байна.