Нэгдүгээр сарын 29
- Өнөөдөр бол жилийн 29 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, сайн өлсөж ундаасах муу өдөр гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2011.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.30, юань 305.70, вон 1.66 төгрөг байна.
- 09.00 цагт БСШУ-ны сайдын тушаалаар зөвлөх зэрэг авсан багш нар Багшийн хөгжлийн ордонд уулзалттай.
- 10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын хурлын танхимд эхлэх "Байгууллагуудын хөдөлмөр, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь " сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 11.00 цагаас утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах, түүнчлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн МЗХ-ны Залуус танхимд болно.
- 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүд хамтран ажиллах гэрээ байгуулна. 11.00 цагт Нийслэлийн Төр захиргааны 4-р байрны 605 тоотод болно.
- "Хэрэглэгчийн жил"-тэй холбогдуулан зохион байгуулах "Нэгэн дээвэр дор" нээлтийн ажиллагаа Төрийн ордонд 10.00 цагт болно.
- 11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн МАН-аас Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах "Малчиддаа хамтдаа туслья" нэртэй хандивын аян болоод ОХУ-ын Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко-той уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон талаарх хэвлэлийн бага хурал болно.
- "Bros Records Mongolia" хөгжмийн компаний "Ертөнц" цувралын хоёр дахь цомог болох "Байгаль цомог нээлтээ хийх гэж байна. Нээлт 11.30 цагаас Blue sky tower "Topaz" танхимд болно.
- 14.30 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 5 давхрын хурлын танхимд "Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн судалга, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ" болно.
- Монголын дрифтийн спортын ууган тамирчдын нэг Э.Мөнхбатын эмчилгээнд зориулсан “Allstar Drift Battle” хандивийн тэмцээнийг 10.00 цагт УБ Палас төвийн задгай талбайд хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд : Өнөөдөр бол АНУ-ын Канзасын баярын өдөр.
- 1954 оны энэ өдөр АНУ-ын алдарт ток шоуны хөтлөгч Опра Уинфри мэндэлжээ.
- Харин 2012 онд Италийн 9 дэх ерөнхийлөгч Oscar Luigi Scalfaro таалал төгсчээ.
- 1996 онд Италийн Венец хотын алдарт "La Fenice" опера хаус галд шатжээ