Уул уурхайн яамны мэдээлснээр энэ сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 50 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 66, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 51, ТС-1 29 хоногийн нөөцтэй байгаа аж.
Мөн 2015 оны 2 дугаар сараас шатахууны гаалийн татварыг 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлснээр 2015 оны гүйцэтгэлээр зөвхөн шатахууны татваруудаас нийт 460 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрсөн байна. 2015 оны 12 дугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг Баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулсан. Баруун болон зүүн хязгаар нутгийн үнэ төвийн бүсийн үнийн төвшинд ирснийг тухай бүр нь Та бүхэнд мэдээллэж байсан. Харин энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны үнийг 100-150 төгрөгөөр бууруулах ажлыг зохион байгууллаа. Мөн энэ сарын 21-ний өдрөөс Улаанбаатар хотод шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буурсан.
