НҮБ-ын санаачилсан Сирийн энхийн хэлэлцээ Саудын Арабаас дэмжлэг авдаг Сирийн сөрөг хүчний эвсэл шаардлага тавьсантай холбоотойгоор хойшлогдож болзошгүй болоод байна.
Энхийн хэлэлцээг баасан гаригт буюу өнөөдөр Женев хотод эхлүүлэхээр НҮБ байгууллага төлөвлөсөн байна. Уг бага хуралд Сирийн засгийн газрын болон сөрөг хүчний төлөөлөгчид оролцох бөгөөд сөрөг хүчний төлөөлөгчдийг сонгох ажиллагааг ОХУ болон Саудын Араб хариуцан ажиллажээ.
Сирийн сөрөг хүчин гэдэг нь зэвсэгт 100 гаруй бүлэглэл, бүс нутгийн холбоотнуудаас бүрддэг Засгийн газар болон "Исламын улс" бүлэглэлтэй тэмцдэг хүчин юм.
ОХУ-ын дэмжлэг бүхий иргэний эвслийнхэн Швейцарт хэдийн ирж Сирийн засгийн газрын хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлтгэж байна.
Харин Саудын Арабын сөрөг хүчин тус улсын нийслэл Рияд хотод хэлэлцээ хийсээр байна. Тэд байлдааны ажиллагааг түр хугацаанд зогсоож, тэдний хяналтад байгаа газарт нутагт засгийн газрын авсан хоригийг цуцалбал хуралд оролцож хэлэлцээ хийнэ гэсэн шаардлага тавьжээ.