Их Британийн засгийн газар ирэх таван жилийн хугацаанд 20 мянган дүрвэгч хүлээн авахаар болсон бол Сири болон Сиритэй хөрш зэргэлдээх орнууд дахь дүрвэгсдийн хорогдох байрнуудад амьдарч буй асран халамжлах хүнгүй өсвөр насны хүүхдүүдийг хүлээн авах тоогоо нэмэгдүүлэх болсноо мэдэгдлээ.
Энэ ажлын хүрээнд дүрвэгсдийн дундаас хараа хяналтгүй хүүхдүүдийг тогтоож, Их Британируу шилжүүлэхэд туслахыг тус улсын дотоод хэргийн яамны Цагаачлалын асуудал эрхэлсэн орлогч сайд Жеймс Брокеншир НҮБ-ын дүрвэгчдийн комиссоос хүсжээ.
Энэ тоонд аль хэдийн европын Холбооны аль нэг улсад нэвтэрсэн дүрвэгчийг тооцохгүй гэнэ. Их Британийн сөрөг хүчний Лейборист нам 3000 хүүхэд хүлээж авахыг Засгийн газартаа уриалж байгаа юм.