Өмнөд Америкийн нутгаар тархаад буй Зика вирусийн вакциныг оны эцэс гэхэд гаргаж авахаар Америк, Канадын эрдэмтэд ажиллаж байна.
Канадын Лаваль хотын их сургуулийн эм зүйч Гэри Кобинжер Зика вирусээр үүсгэгдсэн өвчнийг анагаах эм хэрэгслийг гарган авах консорциумд Пенсильванийн их сургууль, Америкийн “Inovio Pharmaceuticals” болон Өмнөд Солонгосын “GeneOne Life Science” компани оролцож байгаа хэмээн мэдээлжээ.
Тэрээр "Bакцины клиникийн туршилтыг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэв салбарын зохицуулагч зөвшөөрсөн тохиолдолд яаралтай хэрэглэх дээжийг оны эцэс гэхэд бэлэн болгоно" гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, уг вирусийн халдварын анхны тохиолдол 2015 оны дөрөвдүгээр сард Бразилд бүртгэгдэж дараа нь Өмнөд Америкийн өөр хоёр оронд тархсан байна. Бразилын 18 мужид хагас сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.