2 дугаар сарын 7-оос 11-ний өдөр БНХАУ-ын Шинэ жилийн баяр тохиож байгаатай холбогдуулан улсын хилээ хаах болжээ.
Харин Монгол улс Цагаан сарын албан ёсны амралтын гурван өдөр буюу ирэх 2 дугаар сарын 9-өөс 11-нд хилээ хаана.
Хоёр орны хилийн боомтууд ирэх сарын 12-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Харин хил хаах үеэр төмөр замын боомтууд хэвийн ажиллах бөгөөд урд хөршийг зорих шаардлагатай иргэд дээрх хугацаанд галт тэргийг сонгон зорчих боломжтой аж.