Нэгдүгээр сарын 30
- Өнөөдөр бол жилийн 30 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2011.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 305.50, вон 1.66 төгрөг байна.
- 09.00 цагаас МҮЭСТО-ны "Тэмүүжин" спорт зааланд Монголын пауэрлифтингийн УАШТ болно.
- Үндэсний үйлдвэрлэгч “1206” брэнд удахгүй болох Цагаан сарын баярыг угтан Үндэснийхээ баяраар Үндэснийхээ үйлдвэрлэлд хөрөнгө оруулах санаачлагыг гарган “Монгол баяраараа-Монголоороо баярлая” уриаг дэвшүүлж байна. Дээрх уриалгын хүрээнд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг анх удаагаа 80 хүртэлх хувийн хямдралтайгаар 2-хон өдрийн хугацаанд “Алтан төгрөг” дэлгүүрт худалдах гэж байна.
- “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа 11.00 цагт Хархорин хорооллын Монголд үйлдвэрлэв төвд болно.
- 11.30 цагт Туул гол дээр Байгаль эх сэдэвт мөсөн шагайн өдөрлөг болно.
- 2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт 13.00 цагт “Хүннү Молл”, худалдааны төвд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Испани улсын сургуулийн орчин дахь хүчирхийллээс сэргийлэх өдөр.
- 2015 онд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн барьцаанд байсан Японы иргэн, сэтгүүлч Кенжи Гото амиа алдсан. Хэт даврагчид түүнийг цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан нь олон нийтийг цочроосон юм.
- 1989 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин, Монголчуудад “Диваажингийн шат” киноны бага насны дүрээр танигдсан Baek Sung hyun мэндэлжээ.
- 2013 онд “Naro-1” Өмнөд Солонгосын хөөргөсөн анхны зөөгч пуужин болж байжээ.
- 2003 онд Белгийн Вант улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байжээ.
- 1989 онд Кабул болон Бүгд Найрамдах Афганистан улс дахь АНУ-ын Элчин сайдын яам хаалгаа барьж байжээ.