Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр өнөөдөр Хандгайтын “Янзага” зусланд болж байна.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2015 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/34 дүгээр захирамжаар баярын өмнөх амралтын өдрүүдэд 10:00–20:00 цагт автомашины сүүлийн оронгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхтэй холбогдуулан энэхүү арга хэмжээний үеэр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл явах тул нийслэлийн иргэдийг цасны баярын арга хэмжээнд оролцохдоо нийтийн унаа захиалж хамт олноо идэвхитэй оролцуулахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас уриалж байна.