Хоёрдугаар сарын 1
- Өнөөдөр бол жилийн 32 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд эдлэл, идээ ундаа олдох сайн өдөр гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2011.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 305.50, вон 1.66 төгрөг байна.
- Өнөөдөр 11.28 цагт сар тал болно.
- "Монгол орон - Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэн болон "Гамма галлерей"-н нээлт Hunnu mall 2 давхарт 14.00 цагаас болно.
- Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн хуульчдын танхимд 09.00 цагаас "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил" онол практикийн хурал болно.
- Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын нэгдсэн төвийн барилгыг хүлээн авах, Олон улсын хэмжээний сургалт явуулах бүрэн чадавхитай болсныг албан ёсоор мэдэгдэх ёслолын арга хэмжээ 11.30 цагт ангийн "Соёлын төв"-д болно.
- МҮОНРТ-ийн өндөр настан ахмадуудад ирж буй мичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, МҮОНРТ-ийн Тамгын газар, Ахмадын хороо дээр 10.00 цагт хүрэлцэн ирэхийг урьжээ.
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ “Даншиг наадам”-ыг зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. 10.00 цагаас Хангарди ордны 14 давхарт болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1960 онд Хойд Каролина мужийн Гринсборо хотод 4-н Африкийн Америк оюутан өөрсдөд нь үйлчлэхээс татгалзсан хоолны газрыг эсэргүүцэн суулт хийжээ.
- 1958 онд “Бүгд Найрамдах Нэгдсэн Араб” хэмээх холбоог Египт, Сири улсууд байгуулжээ (1961онд задарсан).
- 1952 онд Телевизийн сүлжээ илрүүлэгч машиныг туршжээ.
- 1946 онд Норвегийн Трайгве Лиэ гэдэг хүн НҮБ-ын хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.
- 1919 онд Хамгийн анхны Америкийн Миссийн тэмцээн Нью-Йорк хотод зохиогдож байжээ.
- 1908 онд Португали улсын Xаан Карлос 1 болон түүний том хүү Луйс Филиппэ нар Лисбон хотын гудамжинд хувьсгалчдын гарт амь үрэгджээ.
- 1893 онд Нью Жэрсид, Томас Эдисон нар өөрийн киноны студийг нээж байжээ.
- 1884 онд Оксфорд Англи хэлний Толь бичиг анх удаагаа хэвлэгдэн гарчээ.
- 1793 онд Франц улс Британи болон Голланд улсад дайн зарлажээ.
- 1790 онд АНУ-ын дээд шүүх анх удаагаа цуглажээ. Хамгийн анхны удирдагч нь Нью-Иоркийн Жон Жай гэдэг хүн байжээ.
- 1788 онд Исаак Бриггс болон Виллиам Лонгстрит нар уурын завины патентиг авчээ.
- 1587 онд Английн хатан хаан Элизабэт 1 Шотландын Мари хатан хааныг цаазлах зөвшөөрөл өгчээ.