Кабель, интернэт, суурин утас гээд гурвалсан үйлчилгээг санал болгодог "Юнивишн" өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулж буйгаа зарлаж, олон нийтийг бухимдуулсан билээ. Тэгвэл тус өөрчлөлт өнөөдрөөс буюу энэ сарын 1-нээс эхэлж байгаа юм. S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилж, интернетийн хязгааргүй хэрэглээг хязгаарлажээ. Тухайлбал, өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 GB болгосон байна. М буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 GB, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 GB эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 GB интернэт ашиглах эрхтэй болж өөрчлөгдсөн байна. Харин "Юнивишн"-ий зүгээс энэхүү өөрчлөлт нь нийт хэрэглэгчдийн 99 хувьд нь нөлөөлөхгүй ба 100GB датагаар 49-100 кино үзэх, 2000 цаг дуу сонсох, 7000 HD зураг татах, байршуулах, 23 минутын 1500 видео дуудлага хийх, 195.000.000 удаа жиргэж болно хэмээн мэдэгдсэн аж.