Нигери улсын зүүн хойд хэсгийн Борно мужийн засаг захиргааны төв болох
Майдугури хот орчимд ням гарагийн шөнө “Боко харам” бүлэглэлийн босогчдын үйлдсэн халдлагын улмаас 86 орчим хүн амиа алдсан байна.
Нигерийн Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, халдлагад Майдугури хотоос зүүн тийш хэдэн км-ын зайтай газар оршдог Далори суурин өртсөн байна. Хэдийгээр Нигерийн эрх баригчдын шашны хэт даврагчдын бүлгүүдтэй хийж буй тэмцэлд сүүлийн саруудад ахиц дэвшил гарч барьцаалагдсан хэдэн зуун хүнийг чөлөөлөөд байгаа ч "Боко харам" бүлэглэлийн босогчид ийнхүү халдлага үйлдэж иргэдийн амийг хөнөөсөөр байна.