Дэлхийн олон хот өөр өөрсдийн онцлог, давуу талаа сурталчилж, өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулан, жуулчдыг эх орондоо татах болсон. Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг хотууд цас, мөсний баяраараа дэлхийд алдартай.
Харин манай улсад зуны аялал жуулчлал илүү хөгжсөн. Үүний нэг жишээ нь өнгөрсөн онд 129.534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44508 нь зургаа, долоо, наймдугаар сард иржээ.
Мэдээж урин дулаан цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе ч жилийн талаас илүү хугацаанд эрч тэс, хатуу ширүүн хүйтэн уур амьсгалд аж төрдөг бидний хувьд чухам яавал аялал жуулчлалын хөгжлөөс хоцрохгүй байж болох вэ?
Тэгвэл Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Түүнчлэн хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өвлийн улиралд Улаанбаатар хотод ирсэн жуулчдад зориулсан ямар ямар арга хэмжээ болдог вэ, жуулчид юу үзэж сонирхох вэ?

УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ
Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан "Улаанбаатарын өвлийн наадам" арга хэмжээ. Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн наадмыг ийнхүү гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Өвлийн наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчдын болон жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээнүүд болж, урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгайн үзүүлбэр болдог.
CITY TOUR
Мэдээж Улаанбаатар хотод анх удаа ирж байгаа жуулчин хамгийн түрүүнд хоттой танилцахыг хүсдэг. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниуд өвлийн улиралд Улаанбаатарт ирж буй жуулчдад ихэнхдээ City Tour санал болгодог байна.
Үүнд: Гандантэгчинлэн хийд, Чингисийн талбай, Зайсан толгой, Монголын Үндэсний түүхийн музей, Богд хааны музей, Занабазарын музей, Улаанбаатар хотын соёл урлагийн түүхэн дурсгалт цогцолборууд, гэсэн чиглэлийг хамарна.
АРДЫН ЯЗГУУР УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Жуулчдад зориулсан ардын урлагийн тоглолт ихэвчлэн зуны улиралд болдог. Тэгвэл аялал жуулчлалын зарим компаниуд өвөл ч гэсэн Монгол оронд ирсэн жуулчдад ардын урлагийн төрөл зүйлээр нүд баясаан, сонорыг мялааж, сэтгэлийг сэргээх боломжийг олгож байгаа юм. Тоглолтод ардын урлагийн бүхий л төрөл болох уртын дуу, морин хуур, хөөмэй, ардын бүжиг, үндэсний хөгжмийн гайхамшигт үзүүлбэрүүд багтдаг байна.
SKY RESORT
Монголын уулын цанын амралтын Sky Resort бааз. Тус бааз нь Улаанбаатарын төвөөс 13 км-ын зайд Богд ууланд байрладаг. Цанын бааз нь чарганы замыг оруулаад дунд ба мэргэжлийн төвшний 6000 метрийн урт цанын есөн замтай бөгөөд нэг зэрэг 1500 хүн үйлчлэх чадалтай. Цанын баазад ресторан, спортын хэрэгслийн прокат, дэлгүүр ба авто зогсоол зэрэг бүхий л шаардлагатай зүйл байдаг юм.
ТЭРЭЛЖ, ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР
Улаанбаатар хотоос холгүй байрлах Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог хэмээх дэлхийд хамгийн том Чингис хааны хөшөөт цогцолбороор аялах, Тэрэлж соёл амралтын хүрээлэн дэх байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болох домогт Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэн байгалийн цэвэр агаарт амрах боломжтой. Манайд өвлийн аялал жуулчлал огт байхгүй биш харин хөгжиж эхэлж байна. Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай ирсэн жуулчин дээрх маршрутаар аялалаа адал явдалтай өнгөрөөх бүрэн боломжтой юм.
Гадныхан манай өвлийн аялалыг сонирхдоггүйдээ биш, харин бид сонорт нь хүргэж чаддаггүйд хамаг учир байна.
Эх сурвалж:UB.gov