“Intel Extreme Masters” мэргэжлийн компьютер тоглоомчдын дэлхийг тойрсон цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-нд Тайваний Тайпэй хотод болж дууслаа.
Counter Strike Global Offensive, StarCraft II тоглоомуудаар зохиогдсон тэмцээний Counter Strike GO төрөлд Монгол Улсаас оролцсон The MongolZ баг түрүүллээ.
Тодруулбал, Counter Strike GO тэмцээний шагналын нийт сан $50,000 байсан ба аварга болсноор The MongolZ баг $35,000 авч, дэлхийн аваргад оролцох эрхтэй болж байна. Тэд B группт Хятад, Тайвань, Австралийн багуудтай таарч бүгдийг нь хожин хэсгийн аваргаар шалгарсан. Эцсийн шатанд The MongolZ баг групп дотроо хожиж байсан Австралийн Renegade багтай тунаж эхний үедээ 16: 9, хоёр дахь үедээ 16:2-ын харьцаатай хожиж аварга болсон юм.