Хоёрдугаар сарын 2
- Өнөөдөр бол жилийн 33 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин эмгэг ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2013.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.30, юань 305.50, вон 1.65 төгрөг байна.
- Өнөөдөр бол Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож буй. Тэрээр 1893 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 11.20 цагаас Монгол хэлний цахим тайлбар толины гар утасны хувилбарын танилцуулга болно.
- Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2016 оны хамгийн анхны тэмцээн шатрын төрлөөр энэ сарын 04-06-нд эхэлнэ. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн 14.00 цагт Спортын төв ордны 4 давхарын хурлын өрөөнд болно.
- 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар нийслэлээс хэвлэлийн хурал зарлаж байна. Хурлаар дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэх асуудлын талаар мэдээлэл өгнө.
- Өнөөдөр Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн хамт олон түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Үйл ажиллагаа 10.20 цагаас Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно.
- Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын Ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 11.40 цагаас Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд болно.
- “Болор цом” яруу найргын наадам СТӨ-нд 18.00 цагаас болно.
- 10.50 цагт Орчин үеийн, хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 250 сая гаруй төгрөгийн үнэ бүхий туршилтын лабораторийн нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн II-р байранд болно.
- 12.00 цагт УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын "Тусгаар тогтнолын товчоон" номын нээлт Тусгаар тогтнолын ордны 3 давхарт болно.
- Тэнгис кино театрын гадна талбайд "Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа" зохион байгуулагдана.
- 1984 онд Монголын эрэгтэй дуучин BX буюу Г.Батбаатар мэндэлжээ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Тайландын Зохион бүтээгчдийн өдөр.
- Мөн өнөөдөр Исландын Талхны баяр тохиож байгаа юм байна.
- Түүнчлэн Филиппин улсын Залуучуудын баяр тохиож байна.
- 1977 онд Колумбын нэрт дуучин Шакира мэндэлжээ.
- 2007 онд Индонез улсад сүүлийн 300 жилийн түүхэнд байгаагүй их үер болж байжээ.
- 1972 оны цуст ням гаригт Дублин дахь Их Британийн Элчин сайдын яам эсэргүүцлийн жагсаалын үеэр сүйтгэгдсэн байна.